ДОРНОГОВЬ АЙМГИЙН ГХБХБГ-Т ГАЗРЫН ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХ БОЛОМЖТОЙ КИОСК МАШИНЫГ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЛЭЭ.

2022-12-22

  Газартай холбоотой 70 орчим төрлийн үйлчилгээг цахимаар, шуурхай авах боломж бүрдлээ. Тодруулбал: 52 төрлийн өргөдлийг цахимаар өгөх, 12 төрлийн мэдээлэл, лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүй хэвлэн авах боломжтой юм. Мөн цахим хүсэлт, өргөдлийнхөө шийдвэрлэлтийн явцыг шалгах боломжтой. Дээрх цахим үйлчилгээг үзүүлэх киоск машиныг Дорноговь аймгийн ГХБХБГ-ын байранд суурилуулж, хэрэглээнд нэвтрүүллээ. Цахим машинаас иргэн, хуулийн этгээд дараах үйлчилгээг авах боломжтой. Үүнд: 
✅ Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн гэрээ;
✅Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ;
✅Кадастрын зураг;
✅Газрын барьцаа, төлбөрийн мэдээлэл лавлагаа;
✅Газрын төлбөрөө QR-аар төлөх;
✅Газрын төлөв байдал чанарын хянан баталгааны дүгнэлтийг авах боломжтой юм. Энэхүү киоск машин нэвтэрснээр газрын харилцааны салбар дахь шат дамжлагыг цөөлөх, оочер дарааллыг бууруулж, төрийн үйлчилгээг ил тод, түргэн шуурхай болгож, цаг хугацаа хэмнэх ач холбогдолтой.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР