ГАЗРЫН ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

2023-02-13

Даланжаргалан сумын Засаг даргын 2023 оны  А/10 тоот захирамжаар 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 65 хоногийн хугацаанд доорх байршилд газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байна. 

Төсөл хүлээн авах: Дорноговь аймаг Даланжаргалан сум ЗДТГ-ын  Газрын даамал

Төсөл ирүүлэх хугацаа: 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 17.00 цаг хүртэл 

 Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй иргэн, ААН, байгууллага 2023 оны 04-р сарын 18-ны дотор Даланжаргалан сумын газрын даамалд битүүмжилсэн төслийг хүлээлгэн өгнө. Төсөл нь дараах шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байна.

  • “Төслийн удирдлагын арга зүйн заавар” MNS ISO 21500 стандартын дагуу боловсруулсан байх

  • Газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага, ажил үйлчилгээний чиглэлд нийцсэн байх

  • Хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх

  • Мэргэжлийн ажиллах хүчний болон техник технологи, тоног төхөөрөмжийн чадавх, нөөцтэй байх

  • Дэд бүтцийг бий болгох төлөвлөлт /зураглал зардлын тооцоо/

  • Аж ахуй нэгжийн гэрчилгээний хуулбар болон удирдлагын иргэний үнэмлэхний хуулбар

  • Төсөл сонгон шалгаруулалтанд оролцогч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.6-д зааснаар тэмдэгтийн хураамж 12500 төгрөг төлнө.

Төслийн шалгуур үзүүлэлтүүд:
1.Төсөл нь зард тусгасан шаардлага болон бүрдлийг хангасан эсэх
2.Барилга, хот байгуулалтын норм, дүрмийн шаардлагад нийцсэн эсэх
3.Төслийг “Төслийн удирдлагын арга зүйн заавар” MNS ISO 21500 стандартын дагуу боловсруулсан эсэх
4.Төсөл нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцүүлэн боловсруулагдсан бизнес төлөвлөгөөтэй эсэх
5.Төсөл нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын болон чөлөөт бүс, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаж түүнд нийцсэн эсэх
6.Төсөл хэрэгжсэнээр шинээр бий болох ажлын байрны тоо, хэмжээ
7.Тухайн хот, тосгон, суурин газрын нийгэм, эдийн засгийн хөгжилд ач холбогдолтой эсэх
8.Улс, орон нутгийн төсөвт оруулах орлогын хэмжээ
9.Тухайн газарт явуулах үйл ажиллагаа байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх эсэх

Төсөл сонгон шалгаруулалт: Төсөл сонгон шалгаруулалтыг 2023 оны 04-р сарын 19-ны өдөр зохион байгуулна.

Холбоо барих утас: 99489092

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР