ДАЛАНЖАРГАЛАН СУМАНД ГАЗРЫН ДАХИН ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

2019-11-04

Даланжаргалан сумын Засаг даргын 2019 оны А/169 дугаар захирамжийг үндэслэн дор дурдсан байршилтай газарт газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа 2019 оны 11-р сарын 20-ны өдөр 09:00:00-15:00:00 цагийн хооронд цахим хэлбэрээр явагдана. Цахим дуудлага худалдаанд оролцохыг хүссэн этгээд дуудлага худалдааны зард заасан хугацаанд дараах материалуудыг бүрдүүлж, https://www.mle.mn гэсэн цахим хуудсанд хандан хүсэлтээ гаргана. Үүнд: 1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт /Батлагдсан маягт-ын дагуу/ 2. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар; 3. Дэнчин төлсөн баримт / Дэнчин дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү байх ба дэнчинг До.өмч хувьчлалын орлогын Төрийн сан банкны 100060000961 тоот дансанд байршуулна/ Жич: Дуудлага худалдааны дугаар, Оролцогч нэр, регистрийн дугаараа зөв бичнэ. 4. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт / Төрийн сан банк 100060300941 тоот дансанд тушаана./ Бүртгэлийг дуудлага худалдаа явагдахаас 30 минутын өмнө буюу 2019 оны 11-р сарын 20-ны 08:30 минутанд хаана. Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.dornogovi.gazar.gov.mn гэсэн сайт, 70523988 дугаарын утсаар болон Даланжаргалан сумын ЗДТГ болон аймгийн ГХБХБГазраас лавлана уу.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР