ЭРДЭНЭ СУМАНД ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДАА ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

2020-06-13

Эрдэнэ Сумын Засаг даргын 2020 оны А/88 дугаар захирамжийн дагуу дор дурьдсан байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 09 цаг 00 минут 00 секундэд эхлүүлж, мөн өдрийн 15 цаг 00 минут 00 секундэд  хүртэл  цахим  хэлбэрээр явагдана.
Дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх , ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу явуулах ба ялагчтай дээрх журам болон Монгол Улсын “Газрын тухай” хуулийн дагуу гэрээ байгуулна.
Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг  дуудлага худалдаа явагдахаас ажлын 5 хоногийн өмнөөс эхлэн “Газрын бахим бирж”-ийн www.mle.mn сайтаар бүртгүүлнэ. Дуудлага худалдааны бүртгэл дуудлага худалдаа явагдахын өмнөх өдрийн 15 цаг минутын өмнө хаагдана.

Дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:
1.    Дуудлага худалдаанд оролцох хүсэлт /Эрдэнэ сумын газрын даамлаас авна./
2.    Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3.    Дэнчин төлсөн баримт;/ дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10% тэнцүү  байх ба төрийн сан банкны 100060000961 тоот дансанд байршуулна.
4.    Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
5.    Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
6.    Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг-Төрийн банк /100061200941/ тоот дансанд тушаана.
 Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.dornogovi.gazar.gov.mn, www.mle.mn гэсэн сайт, 99048919 утсаар болон Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газарт  ирж лавлана уу.

 

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР