ДАЛАНЖАРГАЛАН СУМАН ГАЗРЫН ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

2023-01-23

Даланжаргалан Засаг даргын 2023 оны А/11 тоот захирамжийг үндэслэн  дор дурьдсан байршилтай газарт  газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа 2023 оны 03-р сарын 03-ны  өдөр зохион байгуулагдана. 
Цахим дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг цахим дуудлага худалдаа явагдахаас ажлын 5 хоногийн өмнөөс хүлээн авч эхлэн дуудлага худалдаа явагдах өдрийн өмнөх өдрийн 15 цаг 00 минутад зогсоож, бүртгэлийг хаана.
Цахим дуудлага худалдаанд оролцохыг хүссэн этгээд дуудлага худалдааны зард заасан хугацаанд дараах  материалыг бүрдүүлж, www.mle.mn цахим хуудсанд хандан хүсэлтээ гаргана. Үүнд:
1. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
2. Дэнчин төлсөн баримт /Төрийн сан банк 100060029002 тоот дансанд тушаана./
3. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
4. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
5. Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг-/itax.mn-ээр төлбөрийн даалгавар үүсгэн төлнө/
Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.dornogovi.gazar.gov.mn, www.mle.mn гэсэн сайт, 70523988, 99489092  утсаар  лавлана уу.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР