Газрын даамлуудыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа.

2015-06-04

Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран сумдын Газрын даамал, Байгаль орчны мэргэжилтнүүдийг хамруулсан “Газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах, түүний мэдээллийн сангийн бүрдүүлэлт” сургалтыг 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр аймгийн ГХБХБГ-ын сургалтын танхимд зохион байгууллаа.     Дээрх сургалтаар тусгай хамгаалалттай газар нутгийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, тусгай хамгаалалтын газрын талаарх хууль эрх зүйн зохицуулалт, газар зүйн мэдээллийн сангийн хөтлөлт болон газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авахад төрийн захиргааны байгууллагын эрх, үүрэг, талуудын оролцоо, тухайн газар дээрх эрх зүйн харилцаа үүсгэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг талаарх мэдээллийг хүргүүлсэн газрын харилцаа, байгаль орчны салбарын хамтын ажиллагааг орон нутагт хангуулж буй үр дүнтэй сургалт боллоо. Түүнчлэн сумдын Газрын даамлуудад Тагнуулын ерөнхий газрын Дорноговь аймаг дахь хэлтсээс "Төрийн нууцын хадгалалт, хамгаалалт" сэдвээр мэдээлэл хийсэн. Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Г.Бат-Ирээдүйгээс сумдын Газрын даамлуудтай төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулж, 2015 онд газрын харилцааны чиглэлээр орон нутагт зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг батламжлан гардууллаа.   - See more at: http://dornogovi.gazar.gov.mn/pages/403#sthash.qA28bael.dpuf

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР