"Ланд Менежер" програм хангамжийн сургалт зохион байгуулав.

2015-06-04

Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас Газрын харилцаа, геодези, зураг зүйн газартай хамтран сумдын Газрын даамлуудыг бүрэн хамруулсан газар зүйн мэдээллийн системийн “Ланд Менежер” програм хангамжийн сургалтыг 2015 оны 05 дугаар сарын 14-19-ний өдрүүдэд зохион байгууллаа.     Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй “Газрын кадастрын мэдээллийн санг засварлах, геодезийн солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, турших, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх” ажлын хүрээнд орон нутгийн туслан гүйцэтгэгч “ТопКад” ХХК нь 2014 онд Сайншанд, Сайхандулаан, Мандах, Хатанбулаг, Хөвсгөл, Улаанбадрах сумдын байр зүйн зургийн шинэчлэл, нэгж талбарын хувийн хэргийг тоон болон цаасан хэлбэрээр шинэчлэн бүрдүүлэх, мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах ажлуудыг хийж гүйцэтгэсний дагуу дээрх сургалтаар сумдын Газрын даамлуудын албан хэрэгцээнд ашиглагддаг компьютерт програм хангамжийг суурилуулж, онол, дадлагын хослуулсан сургалтыг амжилттай зохион байгууллаа.     Түүнчлэн сургалтын үеэр “Газрын бирж”-ийн програм хангамжийг орон нутагт зохиомол онлайн дуудлага худалдааг зохион байгуулах ажлыг туршив.  

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР