ЭРДЭНЭ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭСТЭЙ ХАМТРАН 2022.11.28-2022.11.29-НЫ ӨДРҮҮДЭД ОЧИЖ АЖИЛЛАЛАА.

2022-12-01

2022.11.28-ны өдрөөс эхлэн 2 хоногийн хугацааанд Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран газрын харилцааны чиглэлээр 219 иргэдэд үйлчилгээ үзүүллээ. Үүнд:

  • Газар өмчлөх эрх үүссэн иргэдэд кадастрын зураг, хянан баталгаа, захирамжийг хүлээлгэн өгч “Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г 26 иргэнд олгосон.
  • Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээг 48 иргэнд олгосон.
  • Газар өмчлүүлэх эрхээ гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлэх 1 иргэний, газар өмчлөх эрхээсээ татгалзсан 1 иргэний материалыг хүлээн авч шийдвэрлэсэн.
  • Худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр өмчлөлийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх 2 иргэний өөрчлөлтийг газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн.
  • Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх 9 иргэний материалыг хүлээн авч шийдвэрлэсэн.
  • Сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан өмчлөлийн газарт 48 иргэнээс өргөдөл авч сумын Засаг даргын 2022 оны А/151 дүгээр захирамжаар шийдвэрлэсэн.
  • Өвөлжөө, хаваржааны зориулалтаар 23 иргэний хүсэлтийг авч сумын Засаг даргын 2022 оны А/153 дугаар захирамжаар шийдвэрлэсэн.
  • Амины орон сууцны зориулалтаар шинээр газар эзэмших 11 иргэний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн.
  • Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох 1 аж ахуйн нэгж байгууллага, 4 иргэний хүсэлтийг  хүлээн авч шийдвэрлэсэн.
  • Газрын байршил шилжүүлэх 3 иргэний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн.
  • Газар эзэмших эрхийн Э дугаар авах 17 иргэний өргөдлийг хүлээн авч Э дугаар олгон egazar.gov.mn сайтаар газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг авах заавар зөвлөгөөг давхардсан тоогоор 35 иргэнд өгч ажиллалаа. 
  • Сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 15 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын саналыг хүлээн авч суурин болон хээрийн судалгааг хийж газар зохион байгуулалтын төлөвлөгөөний системд оруулах заавар зөвлөгөөг сумын газрын даамалд чиглэл өгсөн.
  • Газар эзэмшүүлэх дуудлага худалдаанд оролцох 11 иргэдэд газрын цахим дуудлага худалдаанд оролцох заавар зөвлөгөөг өгсөн.

 

                                                                 Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР