ЁС ЗҮЙН ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ
Дорноговь аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын ажилтан, албан хаагчийн ёс зүйн болон сахилгын хэм хэмжээ зөрчсөн талаарх мэдээллийг байгууллагын dornogovi@gazar.gov.mn хаягаар цахимаар, 99043225 дугаарын утсаар, мөн байгууллагын бичиг хэрэгт бичгээр тус тус хүлээн авна.
Та өргөдөл гомдолдоо зөрчил гаргасан ажилтан, албан тушаалтны нэр, болсон үйл явдлыг тодорхой бичихээс гадна өөрийн овог нэр, оршин суугаа хаяг, шуудангийн хаяг, цахим хаяг, харилцах утасны дугаар зэргийг заавал тусгасан байх ёстойг анхаарна уу.
Өргөдөл гомдлын дагуу Ёс зүйн зөвлөл нь хууль, дүрэм, журамд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд ажиллах үүрэгтэй болно.
Санал асуулга

































