ГХБХБГ-ын Архивын дүрэм

2015-10-30

Аймгийн Газрын харилцаа, барилга,

хот байгуулалтын газрын 2015 оны

 09 дүгээр сарын …-ний.... дугаар

тушаалын хавсралт

 

Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын

Байгууллагын архивын дүрэм

Нэг. Нийтлэг үндэслэл

  1. Байгууллагын архив нь  үйл ажиллагаандаа Архивын тухай хууль, Төрийн нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль, Үндэсний архивын газрын даргын 2007 оны 59 дүгээр тушаалаар батлагдсан  Байгууллагын архивын ажлын үндсэн заавар, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2001 оны  122 дугаар тушаалаар батлагдсан “Архивын байгууллагад дагаж мөрдөх галын аюулгүйн дүрэм”, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт энэхүү дүрмийг дагаж мөрдөнө.
  2. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын байгууллагын архив нь /цаашид “архив” гэх/ архивт баримт хүлээн авч нөхөн бүрдүүлэх, архивын баримтын хадгалалтын тохиромжтой нөхцлийг бүрдүүлэх, архивын баримтанд тоо бүртгэл хөтлөх, эрдэм шинжилгээний лавлах үйлдэх, архивт хадгалагдаж буй баримтыг ашиглуулах, Үндэсний төв архивын байнгын хадгалалтанд баримтыг шилжүүлэх ажлыг хийнэ.

Хоёр. Архивын баримтын бүрэлдэхүүн

2.1. Байгууллагын архивын баримтын бүрэлдэхүүнд дараахь баримт хамаарна. Үүнд:

2.1.1. газар, хэлтсийн байнга хадгалах баримт

2.1.2. түр хадгалах баримт

2.1.3. боловсон хүчний хувийн хэрэг

2.1.4. цагаатгалын баримт.

Гурав. Архивын зорилт, чиг үүрэг

3.1. Архивын үндсэн зорилт. Үүнд:

3.1.1. архивын сан хөмрөгийг нөхөн бүрдүүлэх

3.1.2. архивын баримтын хадгалалтын тохиромжтой нөхцлийг бүрдүүлэх

3.1.3. архивын баримтанд тоо бүртгэл хөтлөх

3.1.4. архивын баримтанд эрдэм шинжилгээний лавлах үйлдэх

3.1.5. архивт хадгалагдаж буй баримтыг ашиглуулах

3.1.6. архивын холбогдох хууль тогтоомжинд заасан хугацаа, шаардлагын дагуу байнгын хадгалалтанд баримтыг шилжүүлэх зэрэг болно.

3.2. Архив нь үндсэн зорилтоо хэрэгжүүлэхийн тулд дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

3.2.1. хөтлөх хэргийн нэрийн жагсаалт боловсруулах

3.2.2. газар, хэлтсээс эмхлэн цэгцлэгдсэн баримт хүлээн авах

3.2.3. архивын баримтын бүрэн бүтэн байдлыг хангах

3.2.4. архивт хүлээн авсан баримтанд тоо бүртгэлийн баримт бичгүүдийг хөтлөх

3.2.5. архивын баримтын данс, бүртгэл, устгах хэргийн акт, түүхчилсэн лавлах үйлдэх

3.2.6. Улсын ерөнхий прокурорын газрын удирдлага, газар, хэлтсийн дарга, аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурор, ажилтнууд болон бусад байгууллага, иргэдийг архивын мэдээллээр хангах

3.2.7. баримтын үнэ цэнийг нягтлан шалгах, хадгалах хугацаа тогтоох, Үндэсний төв архивын байнгын хадгалалтанд шилжүүлэх баримтыг сонгох болон шилжүүлэхтэй холбогдсон зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх

3.2.8. газар, хэлтсүүдэд хөтлөгдөж буй хэрэг, тэдгээрийн эмх цэгц, хадгалалтанд хяналт тавих, арга зүйн туслалцаа үзүүлэх

3.2.9. архивын ажилтны мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх талаар зохиож буй сургалт, семинар, арга хэмжээнд оролцох.

 

3.3. Байгууллагын удирдлага нь архивыг мэргэжлийн боловсон хүчин, зориулалтын өрөө тасалгаа, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл болон архивын холбогдолтой ном, гарын авлага, түүнчлэн албан ажлын хэрэгцээнд шаардлагатай эрх зүйн баримт бичиг, хууль тогтоомжийн эмхэтгэлээр хангана.

Дөрөв. Архивын эрх

4.1. Архив нь  өөрийн үндсэн зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд дараах эрх эдэлнэ. Үүнд:

4.1.1. хөтлөгдөж дууссан хэргийг эмхлэн цэгцэлж, цаг хугацаанд нь архивт шилжүүлэхийг газар, хэлтсийн ажилтнаас шаардах

4.1.2. газар, хэлтсийн ажилтнууд архивын холбогдох заавар, дүрэм, журмыг хэрэгжүүлж буйд хяналт тавих

4.1.3. баримтын бүртгэл, жагсаалтыг газар, хэлтсийн ажилтнаас гаргуулж авах

4.1.4. архивын ажлыг сайжруулах, боловсронгуй болгох талаар удирдлагад санал гаргах

4.1.5. архивын хууль тогтоомж зөрчсөн үйл ажиллагааны талаар архив, албан хэрэг хөтлөлтийн улсын хяналтын албанд мэдээлэх.

Тав. Архивын ажлын зохион байгуулалт

5.1. Байгууллагын архивын эрхлэгчийг Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар томилж, чөлөөлнө. Архивын эрхлэгч нь архивын зорилтыг хэрэгжүүлэх чиг үүргийг биечлэн хариуцна.

5.2. Архивын эрхлэгч нь Үндэсний төв архиваас мэргэжил, арга зүйн зөвлөгөө авч тогтмол харилцаатай ажиллана.

5.3. Архивын эрхлэгч нь батлагдсан орон тооны дагуу ажлын байрны тодорхойлолттой байна. Түүнд архивын эрхлэгчийн хийж гүйцэтгэх ажлын үндсэн төрөл, хүлээх эрх, үүргийг тодорхой тусгасан байна.

5.4. Архивын эрхлэгч нь Байгууллагын архивын ажлын үндсэн зааварт зааснаар жилийн ажлын төлөвлөгөөг боловсруулж Хэрэг эрхлэх газрын даргаар батлуулна. Жилийн ажлын төлөвлөгөөнд архивын үндсэн зорилт, чиг үүргийн дагуу хийх ажлыг тусгана. Жилийн ажлын төлөвлөгөөний биелэлт, төлөвлөгөөнд тусгагдаагүй боловч хийсэн ажлын биелэлтийн талаар тайлан гаргана.

5.5. Газар, хэлтэст хөтлөгдөж буй хэрэг, тэдгээрийн эмх цэгц, хадгалалтын байдалд архивын эрхлэгч жилд нэгээс доошгүй удаа хяналт тавьж, шалгалт хийж арга зүйн зөвлөгөө өгч ажиллана. Энэ шалгалт нь архивын жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан байх бөгөөд газар, хэлстийн дарга нарт урьдчилан мэдэгдсэн байна. Шалгалтын дүнг Хэрэг эрхлэх газрын даргад илтгэх хуудсаар танилцуулна. Илтгэх хуудсанд зохион байгуулалтын нэгжид хөтлөгдөж буй хэрэг, тэдгээрийн эмх цэгц, хадгалалтын байдал, илэрсэн зөрчил дутагдал, цаашид авах арга хэмжээг тодорхой тусгасан байна. Уг шалгалтын илтгэх хуудастай танилцсан газар, хэлтсийн дарга нар холбогдох арга хэмжээг авч ажиллана.

5.6. Архивын эрхлэгч ажлаас чөлөөлөгдөх үед байгууллагын даргын тушаалаар гурваас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй ажил хүлээлцэх комисс томилно.

5.7. Архивын эрхлэгч ажлаас чөлөөлөгдөх үед архивын баримт, тэдгээрийн тоо бүртгэлийн баримт бичиг, эрдэм шинжилгээний лавлах болон архивын хадгаламжийн сан, өрөө тасалгаа, эд хогшил, тоног төхөөрөмжийг актаар хүлээн авна.

Зургаа. Баримтын үнэ цэнийг нягтлан шалгах

6.1. Баримтын үнэ цэнийг нягтлан шалгах, байнгын хадгалалтанд баримт сонгох болон шилжүүлэхэд бэлтгэх ажлыг зохион байгуулах, байгууллагын байнга, түр хадгалах баримтын данс, бүртгэл, устгах хэргийн акт, мөн бусад цаг үеийн шаардлагатай ажлуудыг хэлэлцэж шийдвэрлэх зорилгоор байгууллагын дэргэд ББНШК /Баримт бичиг нягтлан шалгах комисс/-ыг 3-5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулах ба дүрмийг боловсруулж Хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар баталгаажуулна.

6.2. Комиссын даргаар Хэрэг эрхлэх газрын дэд дарга, нарийн бичгийн даргаар архивын эрхлэгч, гишүүдэд бичиг хэргийн эрхлэгч, санхүү, нягтлан бодох бүртгэл болон хүний нөөцийн ажилтныг оролцуулан  томилно.

6.3. Баримтын үнэ цэнийг газар, хэлтсийн ажилтан нь  архивын эрхлэгчийн арга зүйн туслалцаатай нягтлан шалгана.

6.4. Баримтын үнэ цэнийг нягтлан шалгах явцад байнга хадгалах хэрэг, түр хадгалах хэргийг тус тусад нь ангилан төрөлжүүлэхийн зэрэгцээ хөтлөх хэргийн нэрийн жагсаалт боловсруулсан байдал, хэргийн хадгалах хугацааг зөв тогтоосон эсэхийг шалгана.

6.5. Байнга, түр хадгалах хэргийг хуудас бүрээр нь нягтлан шалгах бөгөөд зөвхөн хэргийн гарчгийг үндэслэн байнга, түр хадгалах хугацаа тогтоохыг хориглоно.

6.6. Байнга хадгалах баримтыг илрүүлэх зорилгоор  хуудас бүрээр нь нягтлан шалгаж, байнга  хадгалах баримт илэрсэн тохиолдолд тэдгээрийг ижил төрлийн хэрэгт нэгтгэх буюу шинээр хэрэг бүрдүүлнэ. Үлдэж буй түр хадгалах баримт бүхий хэргийн хадгалах хугацааг баримт бичиг хадгалах хугацааны жагсаалт буюу хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу тогтооно.

6.7. Байнгын хадгалалтанд  баримт сонгохдоо Үндэсний төв архиваас арга зүйн зөвлөгөө авна.

6.8. Баримтын үнэ цэнийг нягтлан шалгаж, баримтанд эрдэм шинжилгээ-техник боловсруулалт хийсний дараа байнга хадгалах баримтын данс, түр хадгалах хадгаламжийн нэгжийн бүртгэл, боловсон хүчний хувийн хэргийн бүртгэл, устгах хэргийн акт зэргийг тус тус үйлдэнэ.

6.9. Данс, бүртгэл, актыг  архивын дэргэдэх ББНШАЗК /Баримт бичиг нягтлан шалгах арга зүйн комисс/-ын хурлаар хэлэлцүүлэн батлагдсаны дараа Хэрэг эрхлэх газрын даргаар гарын үсэг зуруулан тамга дарж баталгаажуулна. Улмаар устгах хэргийн актанд бүртгэгдсэн практик ач холбогдолгүй болсон хэргийг устгалд оруулна.

Долоо. Хадгаламжийн нэгж бүрдүүлэх

7.1. Хадгаламжийн нэгж бүрдүүлэх ажлыг газар, хэлтсийн ажилтнууд архивын эрхлэгчийн арга зүйн туслалцаатай хийж гүйцэтгэнэ. Шаардлагатай тохиолдолд Үндэсний төв архиваас  арга зүйн заавар, зөвлөгөө авна.

7.2. Хадгаламжийн нэгж бүрдүүлэхдээ дараахь зүйлийг баримтална. Үүнд:

7.2.1. баримтын хадгалах хугацааг зөв тогтоох

7.2.2.    хадгаламжийн нэгжид зөвхөн нэг оны баримтыг оруулах

7.2.3. боловсон хүчний хувийн хэргийг хэргийн бүрдлээр нь ангилан төрөлжүүлэх

7.2.4. албан ёсны бүрдэл бүхий зөвхөн нэг хувь эх баримтыг оруулах

7.2.5. байнга, түр хадгалах баримт нь 250-иас илүүгүй хуудастай, 4 см-ээс илүүгүй зузаантай байх ба илүү гарвал дараагийн боть болгон хэрэг бүрдүүлнэ.

7.3. Тухайн онд хөтлөгдөж  шийдвэрлэгдсэн хэргийг тухайн онд нь, хэд хэдэн он дамжин шийдвэрлэгдсэн хэргийг шийдвэрлэгдэж дууссан онд нь, удаан хугацааны төсөл, төлөвлөгөөг биелүүлж эхэлсэн онд нь, тэдгээрийн биелэлтийг хэрэгжиж дууссан онд нь тус тус ангилан төрөлжүүлнэ.

7.4. Удирдамжийн баримт бичгийг тэдгээрийн хавсралтын хамт он цаг, нэр төрлөөр нь  ангилан төрөлжүүлнэ.

7.5. Байгууллагын үндсэн үйл ажиллагааны чиглэлээр гаргасан тушаалыг тусад нь ангилан төрөлжүүлнэ.

7.6. Боловсон хүчний талаар гаргасан тушаалыг тусад нь ангилан төрөлжүүлнэ. /ажилд томилох, ажлаас чөлөөлөх, өөр ажилд шилжүүлэх гэх мэт/

7.7. Батлагдсан төлөвлөгөө, тайлан, төсөв, удирдамж зэргийг тэдгээрийн төслөөс тусад нь ангилан төрөлжүүлнэ.

7.8. Ирсэн, явуулсан албан бичиг буюу харилцсан албан бичгийг ихэвчлэн он цагийн шинжээр ангилах бөгөөд он доторх баримтыг  тэдгээрийн сар, өдрөөр нь асуудал  шийдвэрлүүлэхээр ирүүлсэн баримт бичгийг шийдвэрлэсэн баримт бичгийн хамт, хариу авахаар явуулсан баримт бичгийг ирүүлсэн хариуны хамт ангилан төрөлжүүлнэ.

7.9. Албан ажлын хэрэгцээнд зориулан хэвлэлийн аргаар бэлтгэсэн буюу үдэж дэвтэрлэсэн бүртгэлийн дэвтрүүдийг тэр байдлаар нь ангилан төрөлжүүлнэ.

Найм. Тооллого явуулах

8.1. Хадгаламжийн нэгжийн бодит тоог тогтоох,  тоо бүртгэлийн баримт бичигт тусгагдсан тоотой тохирч буй эсэхийг шалгах, механик болон биологийн гэмтлээс урьдчилан сэргийлэх, сэлбэн засах шаардлагатай баримтыг илрүүлэх зорилгоор  архивын баримтанд 4 жилд нэгээс доошгүй удаа тооллого явуулна.

8.2. Тооллогын явцад дараах ажлыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:

8.2.1.    архивт хадгалагдаж буй баримтын тоог тогтоох

8.2.2. баримтын тоо бүртгэлд буй алдаа дутагдлыг  илрүүлэх, арилгах

8.2.3. дутагдаж буй баримтыг илрүүлэх, тэдгээрийг эрж  сурвалжлах ажлыг зохион байгуулах

8.2.4. механик болон биологийн гэмтлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, сэлбэн засах,  эрдэм шинжилгээ-техник боловсруулалт хийх шаардлагатай баримтыг илрүүлэх, бүртгэх

8.2.5. буруу байрлуулсан баримтыг буцааж байранд нь зөв байрлуулах

8.2.6. Үндэсний төв архивт шилжүүлбэл зохих баримтыг илрүүлэх,  тогтоох

8.2.7.    данс бүртгэл, дүн тоонд ороогүй баримтыг илрүүлэх

8.2.8. хөгц болон хорхой шавьжинд идэгдсэн баримтыг тусгаарлах арга хэмжээ авах.

8.3. Тооллогын ажлыг явуулах үед тавиур шүүгээ болон хайрцаг, хавтас, дугтуйд буй баримтын дараалал, байрлалыг  алдагдуулахгүй байвал зохино.

8.4. Шаардлагатай тохиолдолд  удирдлагын шийдвэрээр гэнэтийн тооллогыг явуулж болно.

8.5. Тооллогын ажил эхлэхээс өмнө урьд хийж байсан тооллогын  баримт бичиг, тоо бүртгэлийн актуудыг судалж, данс бүртгэлүүд бүрэн эсэх, хадгаламжийн нэгжийн тоо нь данс, бүртгэлийн дүн тоотой тохирч буй эсэхийг шалгана.

8.6. Тооллогын явцад баримтын тооллогын хуудас хөтөлнө.

8.7.Тооллогын мөрөөр данс болон хадгаламжийн нэгжийн баталгааны хуудсанд “Тоолов” гэж бичээд  тооллого явуулсан огноог тэмдэглэж, тэмдэглэлийн дор  тооллого явуулсан ажилтан, албан тушаалын нэр, гарын үсэг, гарын үгийн тайллыг гаргацтай бичнэ.

8.8. Тооллогын явцад баримт дутвал эрж хайх ажлыг зохион байгуулна.

8.9.  Эрж сурвалжлах ажлын үр дүнд  олдсон хадгаламжийн нэгжийг байранд нь буцаан байрлуулах бөгөөд олдоогүй хадгаламжийн нэгжийн талаар тоо бүртгэлийн баримт бичигт зохих тэмдэглэл хийнэ.

8.10. Тооллогын явцад гарсан өөрчлөлт, хөдөлгөөнийг тоо бүртгэлийн баримт бичигт тусгаж илтгэх хуудас бичиж удирдлагад танилцуулж,  дүнг байгууллагын дэргэдэх ББНШК-оор хэлэлцүүлснээр тооллого дууссан гэж үзнэ.

Ес. Архивын баримтанд тоо бүртгэл хөтлөх

9.1. Архивын эрхлэгч нь Байгууллагын архивын ажлын үндсэн зааварт заасан тоо бүртгэлийн баримт бичгүүдийн хөтөлнө.

Арав. Архивын эрдэм шинжилгээ,
мэдээлэл лавлагааны сан бүрдүүлэх

10.1. Төрийн архивын бие даасан хөмрөг үүсгэгч тул байнга хадгалах баримтын дансыг дараахь  байдлаар бүрэн бүрдэлтэйгээр үйлдэнэ. Үүнд:

10.1.1. нүүр хуудас

10.1.2. гарчиг

10.1.3. хөмрөг үүсгэгч байгууллагын нэрийн өөрчлөлтийн жагсаалт

10.1.4. өмнөх үг

10.1.5. товчилсон үгийн жагсаалт

10.1.6. шилжүүлэх хүснэгт

10.1.7. заагуур

10.1.8. ном зүйн жагсаалт

10.1.9. баталгааны хуудас.

10.2. Түүхчилсэн лавлах үйлдэж, жил бүр баяжилт хийж ажиллах ба түүхчилсэн лавлах нь хөмрөг үүсгэгч байгууллагын түүх, хөмрөгийн түүх гэсэн 2 хэсгээс бүрдэнэ.

10.3. Хөмрөгч үүсгэгч  байгууллагын түүхийн хэсэг нь дараах агуулгаас бүрдэнэ. Үүнд:

10.3.1. байгууллага үүсэх болсон түүхэн нөхцөл байдал

10.3.2. байгууллагын чиг үүргийг гүйцэтгэж байсан өмнөх байгууллагын нэр

10.3.3. байгууллагын анх байгуулагдсан, өөрчлөн зохион байгуулагдсан, татан буугдсан огноо

10.3.4. байгууллагын албан ёсны бүтэн нэр

10.3.5. байгууллагын зорилт, чиг үүрэг, тэдгээрийн өөрчлөлт

10.3.6. үйл ажиллагааны цар хүрээ, харъяа газрын бүрэлдэхүүн

10.3.7. төрийн байгууллагын тогтолцоо болон эдийн засаг, нийгэм-улс төр, соёл шинжлэх ухааны амьдралд байгууллагын эзэлж буй байр суурь

10.3.8. байгууллагын нэр болон харъяаллын өөрчлөлт

10.3.9. байгууллагын бүтэц, түүний өөрчлөлт зэргийг тусгах ба он цагийн дарааллын дагуу бичнэ.

10.4.  Хөмрөгийн түүхийн хэсэг нь дараах агуулгаас бүрдэнэ. Үүнд:

10.4.1. хөмрөгийн баримтыг архивт хүлээн авсан огноо болон баримтын он цагийн хязгаар, тоо хэмжээ

10.4.2. хөмрөгийн баримтын бүрэлдэхүүн, тоо хэмжээнд орсон өөрчлөлт, шалтгаан

10.4.3. хөмрөгийн баримтын бүрэн бүтэн байдал, хадгалалтын түвшин

10.4.4. хөмрөгийн баримтыг эмхлэн цэгцэлсэн, тодорхойлон бичсэн байдал, онцлог

10.4.5. хөмрөг үүсгэгч байгууллагын архивын баримт төрийн архивт болон бусад байгууллагын архивын сан хөмрөгт хадгалагдаж буй талаархи мэдээлэл

10.4.6. хөмрөгийн баримтанд тооллого явуулдаг арга хэлбэр зэрэг болно.

10.5. Түүхчилсэн лавлахад түүнийг үйлдсэн ажилтны албан тушаалын нэр, гарын үсэг, гарын үсгийн тайллыг гаргацтай бичнэ. Түүхчилсэн лавлахыг 4 хувь үйлдэж, 1 хувийг хадгалж, бусад хувийг Үндэсний төв архивт баримт шилжүүлэх үед хамт шилжүүлнэ.

10.6. Байгууллагын бүтэц, чиг үүрэгт өөрчлөлт орох, байгууллага өөрчлөн зохион байгуулагдах тохиолдолд холбогдох мэдээллээр баяжуулан ажиллана.

Арван нэг. Архивын баримтын хадгалалт, хамгаалалт

11.1. Архивын өрөө тасалгаа нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

11.1.1. Архив нь зориулалтын өрөө, тасалгаанд байрлана. Зориулалтын өрөө тасалгаанд хадгаламжийн сан, архивын эрхлэгчийн ажлын өрөө орно.

11.1.2. Хадгаламжийн  сан нь архивын эрхлэгчийн өрөөнөөс тусдаа өрөөнд байрлана. Хадгаламжийн сангийн өрөө нь гал, усны аюулаас найдвартай хамгаалагдсан байна. Цахилгаан шугам сүлжээний  зангилаа, ус дамжуулах  ерөнхий шугам хоолой бүхий өрөөнд хадгаламжийн сан байрлуулж болохгүй.

11.1.3. Хадгаламжийн сан дахь цахилгаан шугам  сүлжээний холболт нь галд тэсвэртэй, сайн чанарын утсаар хийгдсэн, далд байрласан,  чийдэн нь хамгаалалтын бүрхүүлтэй байна. Түүнчлэн цахилгааны унтраалгын  суурь битүү, зөөврийн гэрэлтүүлгийн цахилгаан дамжуулагч утас резинэн бүрээстэй байна. Ерөнхий болон давхрын унтраалгыг хадгаламжийн сангийн өрөөний гадна талд байрлуулна.

11.1.4. Хадгаламжийн санд гал гаргах, тамхи татах, төрөл бүрийн цахилгаан халаагуур хэрэглэх болон тэсрэх дэлбэрэх  бодис, химийн бодис, хүнсний бүтээгдэхүүн зэрэг гадны зүйлс байрлуулахыг хориглоно. Баримтын бүрэн бүтэн  байдал, хадгалалт хамгаалалтын иж бүрэн  арга хэмжээ авсны үндсэн дээр засвар үйлчилгээний ажил хийж болно.

11.2. Архив нь гамшгийн үед баримтыг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө боловсруулж  Хэрэг эрхлэх газрын даргаар батлуулна. Төлөвлөгөөнд  дараах зүйлийг тусгана. Үүнд:

11.2.1. учирч болзошгүй  онцгой байдлын  төрөл

11.2.2. хийж гүйцэтгэх ажил, тэдгээрийн дараалал

11.2.3. онцгой байдлын үед ажиллах хүмүүсийн албан тушаал, нэр, гүйцэтгэх үүрэг, харилцах утас

11.2.4. зөөвөрлөх арга ажиллагаа, машин техник

11.2.5. эхний ээлжинд нүүлгэн шилжүүлэх чухал ач холбогдолтой байнга, түр хадгалах баримтын жагсаалт

11.2.6. эрсдэлд өртсөн баримтыг сэлбэн засах, сэргээн шинэтгэх зохион байгуулалтын арга хэмжээ зэрэг болно.

11.3. Баримт нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг архив, хадгаламжийн сангийн өрөөний байрлалын бүдүүвчийг харгалзан боловсруулж нийт ажилтанд албан ёсоор танилцуулж, архивын хадгаламжийн санд болон нийтэд ил харагдах газар байрлуулна.

11.4. Архив байрлаж буй байрны давхар, архивын хадгаламжийн сангийн өрөө бүр аврах гарцтай байх бөгөөд аврах зам, гарц, хаалга, шат, коридор, гал унтраах багаж хэрэгслийн орчинд эд зүйлс хураахыг хориглоно. Хадгаламжийн сангийн өрөөний цонхонд төмөр тор хийж бэхэлнэ.

11.5. Хадгаламжийн санд зөвхөн архивын эрхлэгч орох бөгөөд зайлшгүй шаардлагаар гадны хүн орох тохиолдолд архивын эрхлэгч дагалдан явна.

11.6. Ажил тарсны дараа архивын хадгаламжийн санг цоожлон лацдаж жижүүрт хүлээлгэн өгнө. Хадгаламжийн сангийн түлхүүрийн нэг хувь жижүүрт байнга хадгалагдана.

 

 

---------------------------------------000-----------------------------------

 

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР