ЗАМЫН-ҮҮД СУМАНД ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДАА ТАНХИМААР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
2023-03-20

Замын-Үүд сумын Засаг даргын 2023 оны А/66 тоот захирамжийг үндэслэн дор дурьдсан байршилтай газарт газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа 2023 оны 04-р сарын 20-нд зохион байгуулагдана.
Танхим дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг Дорноговь аймаг, Замын-Үүд сум, Засаг даргын тамгын газар, нэг цонх, Газрын даамал дээр дуудлага худалдаа явагдахаас 3 хоногын өмнөөс хүлээн авч эхлэн 2023 оны 04-р сарын 20-ны өдрийн 14 цаг 30 минут 00 секундэнд бүртгэлийг хаана.
Танхимын дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт / газрын даамлаас авна /
2. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3. Дэнчин төлсөн баримт; /Төрийн сан банк 100060000967 тоот дансанд тушаана/ хүлээн авагч “До. газрын дуудлага худалдааны орлого”
4. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
5. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
6. Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг-Төрийн сан банк 100061400941 тоот дансанд Газрын даамлаар нэхэмжлэх үүсгүүлж тушаана.
7. Холбогдох утас 91020011
Санал асуулга