АЙРАГ СУМАНД ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДАА ТАНХИМААР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.



Айраг сумын Засаг даргын 2023 оны А/36 тоот захирамжийг үндэслэн дор дурьдсан байршилтай газарт газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа 2023 оны 04-р сарын 28-нд танхимын хэлбэрээр зохион байгуулагдана.
Танхим дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг Дорноговь аймаг, Айраг сум, Засаг даргын тамгын газар, Газрын даамал дээр дуудлага худалдаа явагдахаас 3 хоногын өмнөөс битүүмжилсэн хайрцагаар хүлээн авч дуудлага худалдаа явагдахаас 30 минутын өмнө бүртгэлийг хаана. Танхимын дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт / газрын даамлаас авна /
2. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3. Дэнчин төлсөн баримт; /Төрийн сан банк 100060000967 тоот дансанд тушаана/ хүлээн авагч “До.Газрын дуудлага худалдааны орлого”
4. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
5. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл. 6. Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг-Газрын даамлаар нэхэмжлэх үүсгүүлж тушаана.