АЙРАГ СУМАНД ГАЗРЫН ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

2023-03-27

Айраг сумын Засаг даргын 2023 оны А/36 тоот захирамжийг үндэслэн дор дурьдсан байршилтай газарт газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн  дуудлага худалдаа 2023 оны 04-р сарын 28-нд танхимын хэлбэрээр зохион байгуулагдана.

Танхим дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг Дорноговь аймаг, Айраг сум, Засаг даргын тамгын газар, Газрын даамал дээр дуудлага худалдаа явагдахаас 3 хоногын өмнөөс битүүмжилсэн хайрцагаар хүлээн авч дуудлага худалдаа явагдахаас 30 минутын өмнө бүртгэлийг хаана. Танхимын дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:

1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт / газрын даамлаас авна /

2. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

3. Дэнчин төлсөн баримт; /Төрийн сан банк 100060000967 тоот дансанд тушаана/ хүлээн авагч “До.Газрын дуудлага худалдааны орлого”

4. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;

5. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл. 6. Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг-Газрын даамлаар нэхэмжлэх үүсгүүлж тушаана.

Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.dornogovi.gazar.gov.mn, www.mle.mn гэсэн сайт, 95060719 утсаар лавлана уу.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР