УЛААНБАДРАХ СУМАНД ГАЗРЫН ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДАА 2023.05.03-НД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.





Улаанбадрах сумын Засаг даргын 2023 оны А/30 тоот захирамжийг үндэслэн дор дурьдсан байршилтай газарт газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа 2023 оны 05-р сарын 03-нд зохион байгуулагдана.
№ | Газрын байршил | Зориулалт | Хэмжээ /га/ | Анхны үнэ /төг/ | Дэнчин /төг/ | Хугацаа |
1 | 3-р баг | Үр тарианы усалгаагүй тариалан | 7.0053 | 71,454 | 7,145 | 15 жил |
2 | 3-р баг | Тэжээлийн ургамлын усалгаатай тариалан | 2 | 20,400 | 2,040 | 15 жил |
3 | 1-р баг | Холбоо мэдээлэл хүлээн авах станц | 0.04 | 240,000 | 24,000 | 15 жил |
4 | 2-р баг | Холбоо мэдээлэл хүлээн авах станц | 0.04 | 240,000 | 24,000 | 15 жил |
5 | 4-р баг | Худалдаа үйлчилгээ | 0.174 | 104,400 | 10,440 | 15 жил |
Цахим дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг www.mle.mn сайтаар дуудлага худалдаа явагдахаас ажлын 5 хоногын өмнөөс хүлээн авч эхлэн дуудлага худалдаа явагдах өдрийн өмнөх өдрийн 15 цаг хүртэл бүртгэнэ.
Цахим дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт / газрын даамлаас авна /
2. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3. Дэнчин төлсөн баримт; /Төрийн сан банк 100060000967 тоот дансанд тушаана/ хүлээн авагч “До.Газрын дуудлага худалдааны орлого”
4. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
5. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
6. Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг- itax.mta.mn-ээр нэхэмжлэх үүсгэж төлнө
Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.mle.mn гэсэн сайт, 95933995 утсаар лавлана уу