ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА.

2023-05-30

Аймгийн Засаг даргын 2023 оны А/337 тоот   захирамжийг  үндэслэн дор дурьдсан байршилтай газарт газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа 2023 оны 06-р сарын 23-ний өдөр зохион байгуулагдана.

Баг

Төлөвлөлтийн нэгж талбар

Газрын нэр

Газрын зориулалт

Талбайн хэмжээ [m2]

 Дуудлага худалдааны анхны үнэ

Дэнчин

1

3-р баг

2978620

Мандах говийн хөгжил ХХК-н зүүн талд

Худалдаа,нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор

50002

145,005,800.00

14,500,580.00

2

5-р баг

2979369

Б.Догмид-1

Худалдаа,нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор

616

1,724,800.00

172,480.00

3

5-р баг

3035748

5-р баг

Терминал (ачиж, буулгах талбай)

60000

168,000,000.00

16,800,000.00

4

2-р баг

3035750

5-р баг

Терминал (ачиж, буулгах талбай)

451850

1,265,180,000.00

126,518,000.00

5

5-р баг

3035749

5-р баг

Терминал (ачиж, буулгах талбай)

327874

918,047,200.00

91,804,720.00

6

7-р баг

3024190

Засмал замын зүүн талд

Худалдаа,нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор

10000

24,000,000.00

2,400,00,00

Газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу явуулах ба ялагчтай дээрх журам болон Монгол Улсын “Газрын тухай” хуулийн дагуу гэрээ байгуулна.

Газар эзэмшүүлэх ашиглуулах дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг дуудлага худалдаа явагдахаас ажлын 5 хоногийн өмнөөс эхлэн цахим хэлбэрээр www.mle.mn хаягаар хүлээн авна. Дуудлага худалдааны бүртгэл дуудлага худалдаа явагдах өдрийн өмнөх өдрийн 15 цаг 00 минутад хаагдана. Дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт / www.mle.mn энэ хаягаар орж бүртгүүлнэ./
  2. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  3. Дэнчин төлсөн баримт;/ дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10% тэнцүү  байх ба төрийн сан банкны 100060000967 тоот дансанд байршуулна.
  4. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
  5. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
  6. Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг /Аймгийн ГХБХБГазарт ирж төлбөрийн даалгавар үүсгүүлнэ./ тушаана.

Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.dornogovi.gazar.gov.mnwww.mle.mn гэсэн сайт 70523988, 99825191 утсаар болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт ирж лавлана уу.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР