ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

2024-01-22

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа dornogovi@gazar.gov.mn цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

Тавигдах болзол, шаардлага:

• төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;

• зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;

• зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.

Бүрдүүлэх материал:

• Төрийн албан хаагчийн анкет;

• Иргэний үнэмлэхийн хуулбар;

• Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;

• Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;

• Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;

• Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;

• Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;

• Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;

• Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.

• Холбоо барих утас: 70523988

Нэгжийн нэр

Ажлын байранд тавигдах шаардлага

Хариуцсан асуудал

Ангилал, зэрэглэл

Орон тоо

Боловсрол

Мэргэжил

Мэргэшил

Туршлага

1

Захиргаа

Өргөх байгууламжийн хяналтын улсын байцаагч

ТЗ-7

1

Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

Иргэний ба үйлдвэрлэлийн барилга, байгууламж, Цахилгаан эрчим хүч,

 

Мэргэжлээрээ 1 ба түүнээс дээш жил ажилласан байх

2

Барилгын техникийн хяналтын улсын байцаагч

ТЗ-7

1         

Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

Иргэний ба үйлдвэрлэлийн барилга, байгууламж, Цахилгаан эрчим хүч, Халаалт, агаар сэлгэлтийн инженер, Ус хангамж, ариутгах татуургын инженер

 

Мэргэжлээрээ 1 ба түүнээс дээш жил ажилласан байх

3

Газрын удирдлагын хэлтэс

Алтанширээ сумын газрын даамал

ТЗ-9

 

1

Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

 

Газар зохион байгуулалт /Менежмент, төлөвлөлт, Газрын кадастр /үнэлгээ/, Экологи, Байгаль орчны ашиглалт, үнэлгээ, Агрономи, Геодези, Архитектур, хот төлөвлөлт, Дэлхий судлал, Хүрээлэн буй орчин

 

 

 

4 Даланжаргалан сумын газрын даамал 1

5

Өргөн сумын газрын даамал

1

6

Хатанбулаг сумын Газрын даамал

1

7

Мандах сумын газрын даамал

1

8

Хөвсгөл сумын газрын даамал

1

9

Эрдэнэ сумын газрын даамал

1

10

Барилга, хот байгуулалтын хэлтэс

Инженерийн дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтэн

ТЗ-9

1

Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

Архитектур, хот төлөвлөлт, Иргэний ба үйлдвэрлэлийн барилга, байгууламж, Цахилгаан эрчим хүч, Халаалт, агаар сэлгэлтийн инженер, Ус хангамж, ариутгах татуургын инженер

 

Мэргэжлээрээ 1 ба түүнээс дээш жил ажилласан байх

11

Барилгын материалын үйлдвэрлэл, лабораторийн асуудал хариуцсан мэргэжилтэн

ТЗ-9

1

Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

Инженерчлэл, инженерийн үйлдвэрлэл /071/, Үйлдвэрлэл, боловсруулалт /072/, Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи, Барилгын бүтээц эдлэлийн технологич

 

 

 

 

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР