ГАЗАР ЭЗЭМШИГЧ, АШИГЛАГЧ ИРГЭД, ААН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД

2024-02-21

Газрын тухай хуулинд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэмэлт өөрчлөлт орж, тухайлбал Газрын тухай хуулийн 32.1- д иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ цахим систем болон төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системээр дамжуулан гаргахаар өөрчлөлт орсон.

Иймд газар эзэмшигч, ашиглагч иргэн, хуулийн этгээд газартай холбоотой тухайлбал газар эзэмших, ашиглах эрхийн хугацаа сунгах, хэмжээ, байршил, зориулалт өөрчлөх, барьцаалах, бусдад шилжүүлэх хүсэлтээ egazar.gov.mn цахим хуудсанд хандан илгээнэ үү.

 

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР