ГОВИЙН БҮСИЙН 5 АЙМГИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

2024-04-02

“Тогтвортой хөгжлийн зорилт-2030”, "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төсөл арга хэмжээнүүдийг газар зохион байгуулалтын төлөвлөлтөөр дамжуулан хэрэгжүүлж, үр дүнгээ газрын мониторингид тулгуурлан хэмжих шаардлагатай байгааг НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц, НҮБ-ын биологийн олон янз байдлын конвенц, НҮБ-ын Ган хуурайшилт, цөлжилттэй тэмцэх конвенцуудаас гаргасан зөвлөмжид зөвлөсөн. Уг зөвлөмжийн дагуу газрын удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан газар ашиглалтын зохистой менежментийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг уялдуулах, чадавхжуулахад сургалтын зорилго оршино. Сургалт Дорноговь аймгийн Сайншандад  2024 оны 04 дүгээр сарын 09-12-ны өдрүүдэд болно. 

Сургалтад:  Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь, Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга, суурь судалгаа, газрын мониторинг, кадастр, газар зохион байгуулалт, төлөвлөлт хариуцсан мэргэжилтнүүд, сонгогдсон сумын газрын даамлууд, газар, геодезийн улсын байцаагч нар оролцоно. 

 

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР