ГОВИЙН БҮСИЙН 5 АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
2024-04-10

“Тогтвортой хөгжлийн зорилт-2030”, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төсөл арга хэмжээнүүдийг газар зохион байгуулалтын төлөвлөлтөөр дамжуулан хэрэгжүүлж, үр дүнгээ газрын мониторингид тулгуурлан хэмжих шаардлагатай байгааг НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц, НҮБ-ын ган хуурайшилт, цөлжилттэй тэмцэх конвенцуудаас гаргасан зөвлөмжид зөвлөсөн. Уг зөвлөмжийн дагуу газрын удирдлагын цахим системээр дамжуулан газар ашиглалтын зохистой менежментийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг уялдуулах, чадавхжуулах сургалт зохион байгуулагдаж байна.
Уг сургалтыг Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн ерөнхий газар, Усны газар, Дэ Нэйче Консерванси Монгол дахь төлөөлөгчийн газраас 04 сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь, Баянхонгор, Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалты газрын дарга, суурь судалгаа, газрын мониторинг, кадастр, газар зохион байгуулалт, төлөвлөлт хариуцсан мэргэжилтнүүд, сонгогдсон сумдын газрын даамлууд, газар, геодезийн улсын байцаагч нийлсэн 50 гаруй төлөөлөгч оролцож байна.
Санал асуулга