ЗАМЫН-ҮҮД СУМАНД ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА.

2024-05-13

      Замын-Үүд сумын  Засаг даргын 2024  оны А/170 дугаар захирамжийг үндэслэн дор дурдсан байршилтай газарт газар эзэмшүүлэх эрхийн цахим дуудлага худалдааг зарлаж байна. Газар эзэмших эрхийн цахим дуудлага худалдаа 2024 оны 06-р сарын 13-ны өдрийн 09 цаг 00 минут 00 секундэд эхэлж 15 цаг хүртэл цахим хэлбэрээр явагдана.

Дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “ Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх , ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу явуулах ба ялагчтай дээр журам болон Монгол Улсын “Газрын тухай” хуулийн дагуу гэрээ байгуулна.
Цахим дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг  www.mle.mn  сайтаар  дуудлага худалдаа явагдахаас ажлын 5 хоногийн өмнөөс хүлээн авч эхлэн  дуудлага худалдаа явагдах өдрийн өмнөх өдрийн 15 цаг хүртэл бүртгэнэ. 

Цахим дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:
1.Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
2.Дэнчин төлсөн баримт; /Төрийн сан банк 100060000967 тоот дансанд тушаана/ хүлээн авагч “До. Газрын дуудлага худалдааны орлого”
3.Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
4.Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
5.Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг /itax.mta.mn- ээр төлбөрийн даалгавар үүсгэн төлнө/
6.Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.mle.mn сайт 91020011 утсаар лавлана уу.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР