"БАРИЛГАЧДАА СОНСЪЁ" ГОВИЙН БҮСИЙН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.
2024-06-04






Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар, Дорноговь аймгийн ГХБХБГ, Монголын барилгачдын нэгдсэн холбоо, Дорноговь аймгийн Барилгачдын холбооноос хамтран "Барилгачдаа сонсъё" говийн бүсийн анхдугаар зөвлөгөөнийг 2024.06.03-ны өдөр Сайншанд хотод зохион байгууллаа. Сургалт зөвлөгөөнд аймгийн Засаг дарга О.Батжаргал, Барилга, хот байгуулалтын яамны ББМҮХ-ийн дарга Д.Батзориг, Монголын барилгачдын нэгдсэн холбооны тэргүүн Л.Билэгжаргал , Хөгжлийн төлөө барилгачдын нэгдсэн холбооны ТУЗ-ийн гишүүн Ц.Цэндхүү нар оролцож барилгын салбарын чиглэлээр хэрэгжүүлж буй төрийн болон орон нутгийн бодлого шийдвэр, мөн салбарын ажилтнуудын чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн мэдээ мэдээллийг хүргэлээ.
Санал асуулга