АЛТАНШИРЭЭ СУМАНД МАЛЧДЫН ХОРШООНД ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
2024-06-13





Алтанширээ сумын Засаг даргын 2024 оны А/74 дугаар захирамжаар дээрх газруудад газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
Төсөлд оролцогч малчдын хоршооны хүсэлт болон төслийн материалыг 2024 оны 06-р сарын 17-ны өдрийн 09 цагаас эхлэн 06 -р сарын 20-ны 14 цаг 00 минут хүртэл Алтанширээ сумын Засаг даргын Тамгын газарт хүлээн авна.
Төслийг дараах шалгуур үзүүлэлтээр сонгон шалгаруулна.
- Төсөл нь зард тусгасан шаардлага болон бүрдлийг хангасан эсэх;
-Төслийг “Төслийн удирдлагын арга зүйн заавар” MNS ISO 21500 стандартын дагуу боловсруулсан эсэх;
- Төсөл нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцүүлэн боловсруулагдсан бизнес төлөвлөгөөтэй эсэх
- Тухайн газарт явуулах үйл ажиллагаа байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх эсэх.
Санал асуулга