УЛААНБАДРАХ СУМАНД ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
2024-09-13

Улаанбадрах сумын Засаг даргын 2024 оны А/93 тоот захирамжийг үндэслэн дор дурьдсан байршилтай газарт газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дахин дуудлага худалдаа 2024 оны 09-р сарын 27-ны өдөр цахимаар зохион байгуулагдана.
Газар эзэмшүүлэх ашиглуулах дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг дуудлага худалдаа явагдахаас ажлын 5 хоногийн өмнөөс эхлэн цахим хэлбэрээр www.mle.mn хаягаар хүлээн авна. Дуудлага худалдааны бүртгэл дуудлага худалдаа явагдах өдрийн өмнөх өдрийн 15 цаг 00 минутад хаагдана. Дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт / www.mle.mn энэ хаягаар орж бүртгүүлнэ./
2. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3. Дэнчин төлсөн баримт;/ дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10% тэнцүү байх ба төрийн сан банкны 100060000967 “До.газрын дуудлага худалдааны орлого” тоот дансанд байршуулна.
4. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
5. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
6. Иргэн, ААН-12500 төгрөгийг цахим төлбөрийн системийн itax.mta.mn хаягаар нэвтэрч төлбөрийн даалгавар үүсгэж тушаана.
Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.dornogovi.gazar.gov.mn, www.mle.mn гэсэн сайт 70523988, 89039895 утсаар болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт ирж лавлана уу.
Санал асуулга