МАНДАХ СУМАНД МАЛЧДЫН ХОРШООНД ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.



Мандах сумын Засаг даргын 2024 оны А/85 дугаар захирамжаар дараах газарт газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Төсөлд оролцогч малчдын хоршооны хүсэлт болон төслийн материалыг 2024 оны 10-р сарын 14-ний өдрийн 09 цагаас эхлэн 10 -р сарын 21-ний 11 цаг 00 минут хүртэл Мандах сумын Засаг даргын Тамгын газарт хүлээн авна.
Төслийг дараах шалгуур үзүүлэлтээр сонгон шалгаруулна.
- Төсөл нь зард тусгасан шаардлага болон бүрдлийг хангасан эсэх;
-Төслийг “Төслийн удирдлагын арга зүйн заавар” MNS ISO 21500 стандартын дагуу боловсруулсан эсэх;
- Төсөл нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцүүлэн боловсруулагдсан бизнес төлөвлөгөөтэй эсэх
- Тухайн газарт явуулах үйл ажиллагаа байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх эсэх.
Дэлгэрэнгүй мэдээллийг 70523988 утсаар лавлана уу.