ЗАМЫН-ҮҮД СУМАНД МАЛЧДЫН ХОРШООНД ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

2024-10-25

Замын-Үүд сумын Засаг даргын 2024 оны А/322 дугаар захирамжаар дараах газар газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.

Төсөлд оролцогч малчдын хоршооны хүсэлт болон төслийн материалыг 2024 оны 11-р сарын 01-ны өдрийн 09 цагаас эхлэн 11 -р сарын 03-ны 17 цаг 00 минут хүртэл Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газарт хүлээн авна.

Төслийг дараах шалгуур үзүүлэлтээр сонгон шалгаруулна.

- Төсөл нь зард тусгасан шаардлага болон бүрдлийг хангасан эсэх;

-Төслийг “Төслийн удирдлагын арга зүйн заавар” MNS ISO 21500 стандартын дагуу боловсруулсан эсэх;

- Төсөл нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцүүлэн боловсруулагдсан бизнес төлөвлөгөөтэй эсэх

- Тухайн газарт явуулах үйл ажиллагаа байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх эсэх.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР