ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР-ЗАМЫН-ҮҮД СУМ

2024-11-04

Замын-Үүд  сумын Засаг даргын 2024 оны А/329 тоот захирамжийг үндэслэн  дор дурьдсан байршилтай газарт  газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа 2024 оны 12-р сарын 05-ны өдөр танхимын хэлбэрээр зохион байгуулагдана.
Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг дуудлага худалдаа явагдахаас ажлын 3 хоногийн өмнөөс эхлэн битүүмжилсэн хайрцагаар Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газарт хүлээн авна. Бүртгэлийн хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана.
Дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:
1.    Дуудлага худалдаанд оролцох хүсэлт
2.    Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3.    Дэнчин төлсөн баримт;/ дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10% тэнцүү  байх ба төрийн сан банкны 100060000967 “До.газрын дуудлага худалдааны орлого” тоот дансанд байршуулна.
4.    Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
5.    Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
6.    Иргэн, ААН-12500 төгрөгийг цахим төлбөрийн системийн www.itax.mta.mn хаягаар нэвтэрч төлбөрийн даалгавар үүсгэж тушаана.
Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.dornogovi.gazar.gov.mn, www.mle.mn гэсэн сайт 70523988, 91020011 утсаар лавлана уу.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР