ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР-ӨРГӨН СУМ




Өргөн сумын Засаг даргын 2024 оны А/130 дугаар захирамжийг үндэслэн дор дурдсан байршилтай газарт газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг 2024 оны 12-р сарын 18-ны өдөр танхимын хэлбэрээр зохион байгуулагдана.Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг дуудлага худалдаа явагдахаас ажлын 3 хоногийн өмнөөс эхлэн битүүмжилсэн хайрцагаар Өргөн Өргөн сумын Засаг даргын Тамгын газарт хүлээн авна. Дуудлага худалдааны бүртгэл дуудлага худалдаа явагдах өдрийн 10 цаг 30 минутад хаагдана.
Дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт
2. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3. Дэнчин төлсөн баримт;/ дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10% тэнцүү байх ба төрийн сан банкны 100060000967 “До.газрын дуудлага худалдааны орлого” тоот дансанд байршуулна.
4. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
5. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
6. Иргэн, ААН-12500 төгрөгийг цахим төлбөрийн системийн www.itax.mta.mn хаягаар нэвтэрч төлбөрийн даалгавар үүсгэж тушаана.
Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.dornogovi.gazar.gov.mn, www.mle.mn гэсэн сайт 70523988 утсаар лавлана уу.