ИХХЭТ СУМАНД ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДАА ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

2024-11-23

Иххэт сумын Засаг даргын 2024 оны А/89 тоот захирамжийг үндэслэн дор дурьдсан байршилтай газарт газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа 2024 оны 11-р сарын 27-нд цахим хэлбэрээр зохион байгуулагдана. Цахим дуудлага худалдаанд оролцохыг хүссэн этгээд дуудлага худалдааны зард заасан хугацаанд дараах материалыг бүрдүүлж, www.mle.mn цахим хуудсанд хандан хүсэлтээ гаргана. Үүнд:

1. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

2. Дэнчин төлсөн баримт /Төрийн сан банк 100060000967 тоот дансанд тушаана./

3. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;

 4. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.

5. Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг-/itax.mta.mn-ээр төлбөрийн даалгавар үүсгэн төлнө/

Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.dornogovi.gazar.gov.mn, www.mle.mn гэсэн сайт, 70523988, 96002744 утсаар лавлана уу.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР