МАНДАХ СУМАНД ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДАА ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

2024-11-29

Аймгийн Засаг даргын 2024 оны А/820 тоот захирамжийг үндэслэн дор дурьдсан байршилтай газарт газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа  зохион байгуулагдана.
 Дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг материалыг бүрдүүлж, газрын цахим биржийн https://mle.mn/цахим хуудсанд хандан хүсэлтээ гаргана. Үүнд: 
1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт /Маягт/
2. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар; 
3. Дэнчин төлсөн баримт; /Төрийн сан банк 100060000967 тоот дансанд тушаана/ хүлээн авагч “До.Газрын дуудлага худалдааны орлого” 
4. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл; 
5. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл. 
6. Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг- itax.mta.mn-ээр  нэхэмжлэх үүсгэж төлнө
Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.mle.mn гэсэн сайт, 70523988 /ажлын цагаар/ утсаар лавлана уу

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР