ИРГЭД АМИНЫ ОРОН СУУЦНЫ ЗАГВАР ЗУРАГ ТӨСЛҮҮДИЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ТАТАЖ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.

2024-12-18

#Амины орон сууцны #нэг_маягийн_зураг_төслүүд /загвар зураг, БА, ББ/-ийг #үнэ_төлбөргүй татаж авах боломжтой боллоо.

          Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас байгуулж буй “Амины орон сууцны мэдээллийн төв”-ийн үйл ажиллагааны хүрээнд 40м2, 60м2, 80м2, 100м2, 120м2 хүртэл сонголтой зураг төслүүдийг тус яамны веб сайтнаас буюу дараах линкээр  https://mcud.gov.mn/p/331  авна уу.

         Хэрвээ та дээрх зураг төслүүдээс сонгож Амины орон сууцаа барих тохиолдолд нэмэлтээр холболтын зураг буюу суурь, тохижилт, гадна инженерийн шугам сүлжээний зураг төслүүдийг хийлгүүлэх шаардлагатай.

         Дээрх үйлчилгээг  “Амины орон сууцны мэдээллийн төв”-өөр дамжуулан авах боломжтой.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР