2025 ОНД 8 СУМЫН ХОТ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХ АЖИЛ ХИЙГДЭНЭ.

Монгол улсын Засгийн газрын 2023 оны 3, 50 дугаар тэмдэглэлд хот суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөгүй хийгдээгүй байршилд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг аймаг, сумын Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч нарт үүрэг болгосон.
Цаашид Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуульд заасны дагуу аймаг, сумын хэмжээнд газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх асуудал сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө, хот хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнүүд хийгдээгүй тохиолдолд шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан аймаг, орон нутгаас аймгийн хэмжээнд газар зохион байгуулалт, хот байгуулалтын бодлогын баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийж, төлөвлөгөөний баримт бичиггүй сумдыг төлөвлөлтийн баримт бичигтэй болгох, батлагдсан төлөвлөгөөний хэрэгжих хугацаа дуусахаас өмнө төлөвлөгөөг дахин боловсруулах арга хэмжээг зохион байгуулан ажиллаж, Алтанширээ, Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт, Хөвсгөл, Сайхандулаан, Улаанбадрах, Эрдэнэ зэрэг 8 сумын хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил 2025 оны орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний жагсаалтад орж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 03/02 дугаар тогтоолоор батлагдлаа.