ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЧАНАРТ УЧРУУЛЖ БУЙ НӨЛӨӨЛЛИЙГ ХЯНАХ ТӨРИЙН СИСТЕМИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ.
2024-12-20

Газрын тухай хуулийн 58.5-д газрын нэгдмэл сангийн ангиллын бүх газарт элэгдэл, эвдрэл, хөрсний бохирдол, ургамлын нөмрөгийн төрх, байдлыг 5 жил тутамд давтан тодорхойлж улсын хяналтад авсан анхны үзүүлэлтүүдтэй харьцуулан газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах үйл ажиллагаанд төрийн хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэхээр заасан.
Хуулийн хэрэгжилтийг хангах арга хэмжээг аймаг, орон нутгаас зохион байгуулан, 14 сумын хот тосгон, бусад суурин газрын газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийх ажил 2025 оны орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний жагсаалтад орж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 03/02 дугаар тогтоолоор батлагдлаа.
Санал асуулга