2025 ОНД АЙРАГ, САЙХАНДУЛААН СУМЫН НУТАГ ДЭВСГЭРИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ХИЙГДЭНЭ.

2025-01-07

Монгол улсын Засгийн газрын 2023 оны 3, 50 дугаар тэмдэглэлд хот суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөгүй хийгдээгүй байршилд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг аймаг, сумын Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч нарт үүрэг болгосон.

         Дээрх тэмдэглэлийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд сум орон нутгаас Айраг, Сайхандулаан сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах ажлыг  2025 оны орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний жагсаалтад оруулж, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулан, зардлын асуудлыг шийдвэрлэлээ.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР