ЗАМЫН-ҮҮД СУМЫН ЗДТГ-Т КИОСК МАШИН БАЙРШУУЛЛАА.
2025-01-20


Газрын харилцааны талаарх төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, түргэн шуурхай хүргэх зорилгоор "Киоск" машиныг Дорноговь аймаг Замын-Үүд сумын ЗДТГ-ын нэг давхарт байрлууллаа.
Газрын харилцааны Киоск машин нь иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад газрын харилцаатай холбоотой нийт 70 орчим төрлийн үйлчилгээ үзүүлэх боломжтой.
Үүнд:
52 төрлийн өргөдлийг цахимаар өгөх
12 төрлийн мэдээлэл, лавлагаа, тодорхойлолтыг хэвлэн авах
Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн гэрээ
Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ
Кадастрын зураг
Газрын барьцаа, төлбөрийн мэдээлэл лавлагаа
Газрын төлбөрөө QR-аар төлөх
Газрын төлөв байдал чанарын хянан баталгааны дүгнэлт зэргийг авах боломжтой.
Хэрэглэгч үйлчилгээг өөрийн регистрийн дугаар болон системд бүртгэлтэй утасны дугаараа ашиглан нэвтэрч авах юм.
Санал асуулга