УЛААНБАДРАХ, ХӨВСГӨЛ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН НЭГДСЭН ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО.



Тус газраас Улаанбадрах, Хөвсгөл суманд 2025 оны 01-р сарын 21, 23-ны өдрүүдэд зохион байгуулагдсан "Малчдын нэгдсэн өдөрлөг" арга хэмжээнд оролцон Газрын тухай хууль тогтоомжийн талаар хууль эрх зүйн мэдээлэл, газартай холбоотой үйлчилгээг хэрхэн авах талаарх мэдээлэл, мэргэжил арга зүйн зөвлөгөгөөг иргэд, олон нийтэд өгч ажиллалаа. Тус өдөрлөгөөр шинэчилсэн цахим газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зургийг egazar.gov.mn сайтаар авах заавар, зөвлөгөөг 63 иргэнд өгч, 24 иргэнд газрын гэрээ, гэрчилгээг цахим системээс гарган хүлээлгэн өгсөн бол газар өмчлөгч, эзэмшигч 29 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хэмжилт хийлгэх хүсэлтийг хүлээн авч мэргэжлийн байгууллагаар хэмжүүлж эргэлтийн цэг бэхэлсэн актыг хүлээлгэн өгсөн. Мөн газар эзэмших хугацаа сунгуулах-3, нөхөн бүртгүүлэх-1, өмчлөлийн газраа гэр бүлийн 1 гишүүнд шилжүүлэх-7, төлөвлөгөөнд санал өгөх-3 нийт 11 иргэний хүсэлтийг хүлээн авч ажилласан.