СОНСОХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭГДЭЛ
2025-02-19

"Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"- ийн 3.3.2.16-д тусгагдсан, Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хуралдааны 27 дугаар тэмдэглэлээр авто замын төслийг холбогдох хууль, журмын хүрээнд шуурхай хэрэгжүүлж ажиллах үүрэг даалгаврын дагуу Зам, тээврийн яамнаас ажлын хэсэг байгуулан "Хөшигийн хөндий-Чойр-Замын-Үүд чиглэлийн тусгай зориулалтын авто зам"-ын трассын урьчилсан судалгааг хийж, боломжит хувилбарыг тогтоон авто замын зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах санал ирүүлсний дагуу Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор батлагдсан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ заагийг тогтоох, ашиглах журам"-ын хүрээнд холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.
Дээрх улсын тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөж буй "Хөшигийн хөндий-Чойр- Замын-Үүд чиглэлийн тусгай зориулалтын авто зам"-ын зурвас газрын нөлөөлөлд дараах иргэн хуулийн этгээдэд олгосон нэгж талбар өртөж байгаа тул Захиргааны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь заалт, 26, 27 дугаар зүйлд тус тус заасны дагуу сонсох ажиллагаа зохион байгуулж байна.
Иймд улсын тусгай хэрэгцээг үндэслэн газрыг эргүүлэн авах тухай мэдэгдэлтэй холбоотой холбогдох санал хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт ирүүлнэ үү.
Санал асуулга