МАНДАХ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН НЭГДСЭН ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО.

2025-02-17

Тус газраас Мандах суманд 2025 оны 02-р сарын 13, 14-ны өдрүүдэд зохион байгуулагдсан "Малчдын нэгдсэн өдөрлөг" арга хэмжээнд оролцон Газрын тухай хууль тогтоомжийн талаар хууль эрх зүйн мэдээлэл, газартай холбоотой үйлчилгээг хэрхэн авах талаарх мэдээлэл, мэргэжил арга зүйн зөвлөгөгөөг иргэд, олон нийтэд өгч ажиллалаа. Тус өдөрлөгөөр шинэчилсэн цахим газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зургийг egazar.gov.mn сайтаар авах заавар, зөвлөгөөг 84 иргэнд өгч, 8 иргэнд газрын гэрээ, гэрчилгээг цахим системээс гарган өгч, өөрчлөлт хийлгэх 3 иргэний өөрчлөлтийг бүртгэж, 17 иргэний газар өмчлөлийн материалыг хүлээлгэн өгсөн бол газар өмчлөгч, эзэмшигч  27 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хэмжилт хийлгэх хүсэлтийг хүлээн авч мэргэжлийн байгууллагаар хэмжүүлж эргэлтийн цэг бэхэлсэн актыг хүлээлгэн өгсөн. Мөн газар эзэмших хугацаа сунгуулах-1,  төлөвлөгөөнд санал өгөх-10, зөрчил маргаан-2 нийт 13 иргэний хүсэлтийг хүлээн авч ажилласан.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР