СОНСОХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭГДЭЛ

2025-03-26

Боомтын сэргэлтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 09 дүгээр тогтоолын дагуу Арцсуурь, Байтаг, Бичигт, Булган, Бургастай, Гашуунсухайт, Хавирга, Ханги, Цагаандэл-Уул, Цагааннуур, Шивээхүрэн хилийн боомтуудад Боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, боомтуудын газрыг улсын тусгай хэрэгцээнд авах ажлыг Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газраас зохион байгуулан, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах Ханги боомтын орчимд 8377 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөж, тухайн орон нутгаас санал авахаар холбогдох материалыг ирүүлсний дагуу Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор батлагдсан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ заагийг тогтоох, ашиглах журам"-ын хүрээнд холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

Дээрх улсын тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөж буй газрын нөлөөлөлд Ханги боомтын орчимд олгогдсон нэгж талбарууд өртөж байгаа тул Захиргааны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь заалт, 26, 27 дугаар зүйлд тус тус заасны дагуу сонсох ажиллагаа зохион байгуулж байна.

Иймд  Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах Ханги боомтын орчимд газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, хуулийн этгээд нь дээрх мэдэгдэлтэй холбоотой холбогдох санал хүсэлтийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор  аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт ирүүлнэ үү.

Холбоо барих утас:70523988

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР