ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР-САЙНШАНД СУМ

2025-05-11

Аймгийн Засаг даргын 2025 оны А/350 дугаар захирамжийг үндэслэн дээр дурьдсан байршилтай газарт газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг танхимаар зохион байгуулагдана.

Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс эхлэн битүүмжилсэн хайрцагаар Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын байранд хүлээн авна.

Дуудлага худалдааны бүртгэл дуудлага худалдаа явагдах өдрийн 10 цаг 30 минутад хаагдана. Дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:

1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт

2. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

3. Дэнчин төлсөн баримт;/ дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10% тэнцүү байх ба төрийн сан банкны 100060000967 “До.газрын дуудлага худалдааны орлого” тоот дансанд байршуулна.

4. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;

5. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.

6. Иргэн, ААН-12500 төгрөгийг цахим төлбөрийн системийн www.itax.mta.mn хаягаар нэвтэрч төлбөрийн даалгавар үүсгэж тушаана.

Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг https://mle.mn/auction/detail/62574 сайт, 70523988 утсаар лавлана уу.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР