ИРГЭДИЙН АНХААРАЛД

2025-05-22

Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн  "Монгол Улсын иргэнд 2025 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай" 119 дүгээр тогтоолоор батлагдсаны дагуу 30 иргэнд газар олгоно.

Өргөдлийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 10:00 цагаас эхлэн АЙРАГ сумын Засаг даргын Тамгын газрын 2 дугаар байр АЙРАГ СУМЫН ГАЗРЫН ДААМАЛ хүлээн авна.

Газрын байршил хаяг:Айраг сум, 4-р баг Таван хар нийт 2,1 га газрыг өмчлүүлнэ. 

Шинээр газар өмчлөхөд иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
Үүнд:
Иргэний үнэмлэх /хүүхэд бол төрсний гэрчилгээний мөн хууль ёсны төлөөлөгчийн/ -ийн хуулбар
E-mongolia-гаас Оршин суугаа газрын хаягийн лавлагаа 
Хүсэлт гаргасан газрын байршил, хэмжээг харуулсан тойм зураг (газрын даамал гаргаж өгнө)
Гар өргөдөл
Өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар дундаа хамтран өмчилж авсан газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар эсвэл аймгийн Засаг даргын шийдвэрийн эх хувь
Гэрээний үндсэн дээр гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлсэн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
Газар өмчилж аваагүй тодорхойлолтыг egazar.gov.mn-ээс авна.
Шаардлагатай бол бусад материал
ЛАВЛАХ УТАС: 95060719

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР