БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЧАНАР, ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2025-05-29

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025.05.06-ны өдрийн 100/А101 дугаартай хамтарсан тушаалаар “АЮУЛГҮЙ БАРИЛГА-АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА аяныг 2025.05.06-наас 2025.06.30-ны өдрийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Тус аяны хүрээнд Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар хамтран “Барилга байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдэвт сургалтыг хамтран зохион байгууллаа.

Сургалтаар барилгын салбар дахь үйлдвэрлэлийн осол, учирч болох аюул ослоос урьдчилан сэргийлэх, барилга угсралтын ажлын чанар болон барилгын материалыг лабораторийн шинжилгээнд хамруулахад анхаарах асуудлын талаар оролцогчдод мэдлэг олгож, мөн салбарт шинээр батлагдсан норм, дүрмийг танилцууллаа. 

Сургалтанд нийт 28 аж ахуйн нэгжийн захирал, инженер, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнууд хамрагдлаа.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР