ГАЗАР ЭЗЭМШИГЧ, АШИГЛАГЧ ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН АНХААРАЛД

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.4, 58 дугаар зүйлийн 58.5, 58.7-д зааснаар газрын нэгдмэл сангийн бүх ангиллын газрыг 5 жилд нэг удаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаанд заавал хамруулах, газар эзэмшигч, ашиглагч нь газрынхаа төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг өөрийн хөрөнгөөр тогтоосон журмын дагуу мэргэжлийн эрх бүхий байгууллагаар хийлгэж байхаар хуульчилсан.
Мөн Газрын тухай 35 дугаар зүйлийн 35.3.1-д газар эзэмшигч, ашиглагч нь газар эзэмших, ашиглах гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлэх үүрэгтэй ба гэрээ дүгнэхэд газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааг хийлгэсэн байдал гол үзүүлэлт болдог.
Иймд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 2021 оноос өмнөх тухайн шатны Засаг даргын шийдвэрээр эзэмшиж, ашиглаж байгаа газартаа газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааг мэргэжлийн байгууллагын хийлгүүлж, гаргасан дүгнэлт, зөвлөмжийг ерөнхий болон байнгын шинжээчээр баталгаажуулах арга хэмжээг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний дотор авч, Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших, ашиглах гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлж ажиллана уу.
Хэрэв дээрх арга хэмжээг аваагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд зааснаар 500-5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, улмаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийн дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгох арга хэмжээг авах эрсдэл үүсэхийг анхаарна уу.
Жич: Мэдэгдэх хуудсыг www.egazar.gov.mn цахим хуудсанд Дан системээр нэвтэрч, өөрийн нэгж талбарыг сонгон “Мэдэгдэх хуудас” гэсэн товчийг дарж, татаж авч, эрх бүхий мэргэжлийн байгууллагад өгч тайлан, дүгнэлт гаргуулна. Мэргэжлийн байгууллагын жагсаалтыг www.egazar.gov.mn болон www.license.gov.mn цахим хуудсанд хандан харах боломжтой.