ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР-МАНДАХ СУМ

2025-07-09

Аймгийн Засаг даргын 2025 оны А/480 тоот   захирамжийг  үндэслэн дор дурьдсан байршилтай газарт газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн танхимын  дуудлага худалдаа 2025 оны 08-р сарын 13-ны 14  цагт нээлттэй явагдана.

Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөc эхлэн  аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар дээр битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах ба бүртгэлийн хайрцгийг дуудлага худалдаа явагдахаас 30 минутын өмнө хаагдана. Дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт /ГХБХБГазраас авна/
  2. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  3. Дэнчин төлсөн баримт;/ дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10% тэнцүү  байх ба төрийн сан банкны 100060000967 тоот дансанд байршуулна.
  4. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
  5. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
  6. Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг /iTAX - Татвар төлөгчийн цахим систем төлбөрийн даалгавар үүсгүүлнэ./ тушаана.

Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.dornogovi.gazar.gov.mn, www.mle.mn гэсэн сайт 70523988, 99825191 утсаар болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт ирж лавлана уу.

Баг

Төлөвлөлтийн нэгж талбар

Газрын нэр

Газрын зориулалт

Талбайн хэмжээ [m2]

 Дуудлага худалдааны анхны үнэ

Дэнчин

1

Алхантээг баг

4705325

Борхошуу төмөр замын хойд талд

2127: Терминал (ачиж, буулгах талбай)

300000

180 000 000

18 000 000

2

Алхантээг  баг

4705329

Борхошуу төмөр замын хойд талд

2112: Дэд бүтцийн байгууллага

1004708

602 824 800

60 282 480

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР