ДАЛАНЖАРГАЛАН СУМАНД ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДАА ТАНХИМААР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.


Даланжаргалан сумын Засаг даргын 2025 оны А/110 дугаар захирамжийг үндэслэн дээр дурьдсан байршилтай газарт газрын дахин дуудлага худалдааг 2025 оны 09-р сарын 12-ны өдөр 11 цагт танхимаар зохион байгуулагдана. Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс эхлэн битүүмжилсэн хайрцагаар Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргын Тамгын газрын байранд хүлээн авна. Дуудлага худалдааны бүртгэл дуудлага худалдаа явагдах өдрийн 10 цаг 30 минутад хаагдана. Дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд: 1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт 2. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар; 3. Дэнчин төлсөн баримт;/ дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10% тэнцүү байх ба төрийн сан банкны 100060000967 “До.газрын дуудлага худалдааны орлого” тоот дансанд байршуулна. 4. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл; 5. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл. 6. Иргэн, ААН-12500 төгрөгийг цахим төлбөрийн системийн www.itax.mta.mn хаягаар нэвтэрч төлбөрийн даалгавар үүсгэж тушаана. Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг 99489092 утсаар лавлана уу.