АЛТАНШИРЭЭ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАРТ ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДАА ТАНХИМААР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

2025-09-02

Алтанширээ сумын Засаг даргын 2025 оны А/90 захирамжаар дараахь байршилд дуудлага худалдааг 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр танхимаар зохион байгуулагдана. Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс эхлэн битүүмжилсэн хайрцагаар Алтанширээ сумын Засаг даргын Тамгын газрын байранд хүлээн авна. Дуудлага худалдааны бүртгэл дуудлага худалдаа явагдах өдрийн 10 цаг 30 минутад хаагдана. Дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд: 1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт 2. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар; 3. Дэнчин төлсөн баримт;/ дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10% тэнцүү байх ба төрийн сан банкны 100060000967 “До.газрын дуудлага худалдааны орлого” тоот дансанд байршуулна. 4. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл; 5. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл. 6. Иргэн, ААН-12500 төгрөгийг цахим төлбөрийн системийн www.itax.mta.mn хаягаар нэвтэрч төлбөрийн даалгавар үүсгэж тушаана. Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг 70523988 утсаар лавлана уу.

https://dornogovi.gazar.gov.mn/

https://mle.mn/auction/detail/63187

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР