АЛБАН ХААГЧДАД ДОТООДЫН СУРГАЛТЫН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.



Байгууллагын 2025 оны албан хаагчдын сургалтын төлөвлөгөөний дагуу 2025 оны 9 сарын 12-ны өдөр дараах агуулгын хүрээнд албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлэх зорилготойгоор албан хаагчдын дотоод сургалтыг амжилттай зохион байгууллаа.
1. Албан хаагчдын эхний хагас жилийн гүйцэтгэлийн тайланд анхаарах асуудал болон сүүлийн хагас жилд зохион байгуулах ажлын чиглэлийг өглөө.
2. Төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлагад анхаарах асуудал,
3. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, захиргааны процесс хөтлөх журмын танилцуулга.
4. Архивын улсын үзлэгтэй холбогдуулан архив болон албан хэрэг хөтлөлтийн шинэчилсэн найруулга, заавар журмыг танилцуулсан.
4. К-хаягийн танилцуулга /Солонгос улсын туршлага/
5. Төрийн болон байгууллагын нууцтай холбоотой анхаарах асуудал
Сургалтын төгсгөлд асуулт, хариултын хэлбэрээр оролцогчидтой харилцан мэдээлэл солилцож, сургалт амжилттай өндөрлөв.