САЙНШАНД СУМАНД ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

2025-10-23

Аймгийн Засаг даргын 2025 оны А/645 тоот захирамжийг үндэслэн Сайншанд сумын 6-р багийн нутаг дэвсгэрт 60 га газрыг дэд бүтцийн байгууллагын зориулалтаар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг 2025 оны 11-р сарын 25-нд зохион байгуулна.

Төсөл сонгон шалгаруулалтад оролцох оролцогчид тавигдах шаардлага:

1.Хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх;

2. Мэргэжлийн ажиллах хүчний болон техник технологи, тоног төхөөрөмжийн чадавх, нөөцтэй байх;

3.Барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөө, тохижилтод тавих шаардлагын дагуу эх загвар зураг (эскиз) боловсруулсан байх

4.Төсөл нь газар эзэмшүүлэхэд тавих шаардлага, ажил үйлчилгээний чиглэлд нийцсэн байх

5.Төсөл нь зарласан нөхцөл шаардлага, стандартыг хангасан байх /Төслийг “Төслийн удирдлагын арга зүйн заавар” MNS ISO 21500:2017 стандартын дагуу боловсруулсан байх/

6. Төслөө зарласан хугацаанд ирүүлсэн байх;

7. Сайншанд хотын хөгжлийн бодлоготой уялдсан 70 МВт-ын дулааны цахилгаан станцын ТЭЗҮ боловсруулсан байх

8. ТЭЗҮ нь Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр батлагдсан байна.

9. Сайншанд хотын эрчим хүчний горим тооцоог хийлгэж, төрийн байгууллагаар баталгаажуулж, дүгнэлт гаргуулж үндэслэл болгосон байх

Төсөл оролцогчийн битүүмжилсэн материалыг 2025 оны 11-р сарын 24-ний өдрийн 15 цаг хүртэл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Газрын биржийн цахим систем болох www.mle.mn сайт болон 70523988 утсаар лавлана уу.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР