ЗАМЫН-ҮҮД СУМАНД ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
2025-10-27

Замын-Үүд сумын Засаг даргын 2025 оны А/355 дугаар захирамжийг үндэслэн дор дурьдсан байршилтай газарт газар эзэмшүүлэх эрхийн цахим дахин дуудлага худалдааг зарлаж байна. Газар эзэмших эрхийн цахим дахин дуудлага худалдаа 2025 оны 11-р сарын 13-ны өдрийн 09 цаг 00 минут 00 секундэд эхэлж 15 цаг хүртэл цахим хэлбэрээр явагдана.
Дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх , ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу явуулах ба ялагчтай дээрх журам болон Монгол Улсын “Газрын тухай” хуулийн дагуу гэрээ байгуулна.
Цахим дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг www.mle.mn сайтаар дуудлага худалдаа явагдахаас ажлын 5 хоногийн өмнөөс хүлээн авч эхлэн дуудлага худалдаа явагдах өдрийн өмнөх өдрийн 15 цаг хүртэл бүртгэнэ.
Цахим дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар / дүрэм/ ;
2. Дэнчин төлсөн баримт; /Төрийн сан банк 100060000967 тоот дансанд тушаана/ хүлээн авагч “До. Газрын дуудлага худалдааны орлого”
3. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
4. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
5. Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг /itax.mta.mn- ээр төлбөрийн даалгавар үүсгэн төлнө/
6. Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.mle.mn сайт 91020011 утсаар лавлана уу.
Санал асуулга

































