НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

2025-11-07

        Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 488 дугаар тогтоолыг үндэслэн  Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 33-41 ДГА дугаартай УАЗ Фургон маркийн автомашиныг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.

Дуудлагаар худалдах хөрөнгийн мэдээлэл

  •  

Машины марк

Үйлдвэрлэгдсэн он

Ашиглалтад орсон он

Нийт гүйлт /мян.км/

Худалдах доод үнэ /төгрөг /

  1.  

УАЗ Фургон

2017 он

2018.01.05

 78000

 3.500.000

 Дуудлага худалдааны ерөнхий мэдээлэл

Дуудлага худалдаа болох хугацаа

2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 14:00 цагт

Дуудлага худалдаа болох газар

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хурлын танхим

Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ

Худалдаалах доод үнийн 25% буюу 875,000 төгрөг

Ялсан этгээдийг тогтоох журам

Үнэ хаялцан хамгийн өндөр үнэ санал болгосон хүн ялагч болно.

Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл

Гэрээг ажлын 3 хоногийн дотор байгуулна. Худалдан авагч нь дуудлага худалдаагаар авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

Дэнчин байршуулах хугацаа

2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс  2025 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 17:00 цагийн хооронд

Дэнчин байршуулах данс

Хүлээн авагч хуулийн этгээд:Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

Дансны дугаар: 100060008402

Дуудлага худалдаанд хүсэлт ирүүлэх

Оролцох хүсэлтийн маягтыг  дэнчин төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбарын хамт 2025 оны 12 сарын 06-ны өдрийн 17:00 цаг хүртэл Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 05 тоот өрөөнд хүлээн авна. 

Хугацаа хоцорсон дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

Худалдах хөрөнгийн талаарх мэдээллийг 96965956, 86058383 утаснаас, дуудлага худалдааны журам, бүртгэлийн талаарх мэдээллийг 86058383 утаснаас авна уу.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР