ДОРНОГОВЬ АЙМГИЙН БЭЛЧЭЭР АШИГЛАХ, ХАМГААЛАХ НИЙТЛЭГ ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн суурь болсон бэлчээрийг зүй зохистой ашиглах хамгаалах, нөхөн сэргээх боломжийг бүрдүүлэн сэргэх чадавхид суурилсан бэлчээр ашиглалтыг нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор орон нутгийн онцлогыг тусгасан бэлчээр ашиглах, хамгаалах нийтлэг журмыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэхтэй холбогдуулан хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх малчин өрх, малчдын холбоодын санал бодлыг тусгах, оролцох боломжоор хангах зорилгоор Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд зааснаар захиргааны хэм хэмжээний актын төсөлд санал ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Иймд “Бэлчээр ашиглах, хамгаалах, сайжруулах журам”-ын төсөлтэй танилцан, холбогдох саналыг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 70523988 утсаар болон харъяа сумын Засаг даргын Тамгын газар, багийн Засаг даргаар дамжуулан 2025 оны 12-р сарын 10-ны дотор ирүүлнэ үү.

































